Манай компани 2013 онд аудитын үйл ажиллагаа явуулах чиглэлээр байгуулагдсан.
Бид чадварлаг ажиллах хүч, материаллаг бааз, санхүүгийн хувьд бэхэжсэн, хараат бус,
өндөр чанартай, найдвартай мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг.
Үйлчлүүлэгч хамтран ажиллагчдынхаа итгэлийг хүлээсэн аудит болон татварын зөвлөгөө
өгөх үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.
Харилцагч байгууллагууддаа мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж, тэднийг эрсдэлээс хамгаалах, олон улсын жишиг стандартад нийцсэн санхүүгийн иж бүрэн цогц үйлчилгээг үзүүлэх явдал юм.
Манай байгууллагын ажиллагсдаас 4 нь Монгол Улсын Мэргэшсэн Нягтлан бодогч
(МНБ), Монгол Улсын Татварын Итгэмжлэгдсэн Нягтлан Бодогч (ТИНБ) ба эрх бүхий
аудиторууд юм.
Бид аудит, зөвлөх үйлчилгээний багуудаа санхүүгийн хууль тогтоомж болон бизнесийн
салбаруудын шилдэг туршлагад нэвтэрсэн, олон жилийн ажлын туршлагатай
мэргэжилтнүүд дээрээ тулгуурлан байгуулдаг билээ. Тухайлбал Төрийн байгууллагад тэр
дундаа татварын албаны хяналт шалгалтын байцаагчаар 10-25 жил ажилласан
туршлагатай, бизнесийн бусад салбарт ерөнхий нягтлан бодогч болон аудитороор 5-35
жил ажилласан ажлын дадлага туршлагатай аудитор, аудиторын туслахууд ажиллаж
байна.
Танд дараах хэрэгцээ шаардлагууд гарсан тохиолдолд санхүүгийн
тайлангийн аудитын үйлчилгээг сонгох боломжтой. Үүнд:
- Аудитын тухай хуулийн дагуу санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх
шаардлага;
- Тендерийн сонгон шалгаруулалтанд оролцох;
- Зээл авах, өрийн үнэт цаас гаргах гэх мэт аргаар санхүүжилт татах;
- Хөрөнгийн бирж дээр нийтэд хувьцаа гаргах;
- Хөрөнгө оруулалт татах;
- Хөрөнгө оруулалт хийх, оруулсан хөрөнгө оруулалтандаа хяналт тавих;
Таньд байгууллагынхаа санхүүгийн тайлан болон санхүүгийн мэдээлэлд дунд түвшний
баталгаа авах хэрэгцээ байгаа бол энэ үйлчилгээг сонгох боломжтой.
Санхүүгийн тайланг нягтлах гэрээт ажил нь Санхүүгийн тайлангийн аудитын ажилтай
харьцуулахад аудиторын гүйцэтгэх горим хязгаарлагдсан байдаг учраас аудиторын зүгээс
гаргах баталгааны түвшин нь ч бага байдаг.
Санхүүгийн тайланг нягтлах гэрээт ажил нь Санхүүгийн тайлангийн аудитын
ажилтай харьцуулбал харьцангуй бага хугацаа зарцуулдаг.
Таньд доор дурьдсан хэрэгцээ шаардлага байгаа бол манай бусад баталгаажуулах үйлчилгээг сонгох боломжтой. - Байгууллагын санхүүгийн мэдээлэл, хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоог үнэлж, дүгнэлт гаргуулах - Үнэт цаас гаргахтай холбоотой эдийн засгийн тооцоо, судалгааны үндэслэлийг хянаж, дүгнэлт гаргуулах - Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн дотоод хяналтын системийг үнэлж, дүгнэлт гаргуулах - Бусад баталгаажуулалт
- Нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэх зөвлөгөө өгөх
Бизнесийн бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагууд нь СТОУС болон Монгол улсын
Нягтлан бодох бүртгэлийн хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам заавар, аргачлалын
дагуу нягтлан бодох бүртгэлийг зөв зохистой хөтлөх шаардлагатай байдаг.
- Татвар, нийгмийн даатгалын хуулиудаар зөвлөгөө өгөх, төлөөлөх, өмгөөлөл
үзүүлэх
- Манай компанийн аудитор, татварын мэргэшсэн зөвлөхүүд нь татварын
хууль эрх зүйн талаар заавар зөвлөгөө өгөх татвар төлөгчид үүссэн татварын
холбогдол бүхий аливаа асуудалд оновчтой үр дүн бүхий шийдэл гаргаж
өгөх явдал юм.
Мөн татвар төлөгчийг төлөөлөн татварын байгууллага, эрх бүхий албан
тушаалтантай харилцаж, хяналт шалгалтанд төлөөлөх, татвар төлөгчийн
эрхийг зөрчсөн үйлдлийг захиргааны болон шүүхийн журмаар сэргээн
тогтоолгох юм.
- Санхүүгийн тайлан бэлтгэх
Манай чадварлаг мэргэжилтнүүд үйлчлүүлэгч байгууллагынхаа санхүүгийн тайланг
СТОУС болон Монгол улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан журам, заавар,
аргачлалын дагуу мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэдэг. Бид санхүүгийн анхан шатны
баримтанд үндэслэн санхүүгийн тайланг бэлтгэх хүртлэх үе шатанд хийгдэх бүхий л
ажиллагааг баримтжуулан, санхүүгийн программ ашиглан гүйцэтгэж, архивлан
харилцагчид хүлээлгэн өгдөг.
- Татварын тайлан, мэдээ бэлтгэх
Манай компани нь зөвхөн санхүүгийн тайлан гаргах үйлчилгээ төдийгүй татварын
тайлан бэлтгэх үйлчилгээг ч мөн хослуулан хүргэдэг. Бид санхүү болон татварын
үйлчилгээний харилцан уялдааг ханган, нарийн хянамгай хандан тайланг бэлтгэснээр
үйлчлүүлэгчид учрах ирээдүйн эрсдлийг үлэмж хэмжээгээр бууруулах боломж бүрдүүлдэг
юм. Мөн санхүү, татварын тайлан бэлтгэх цогц үйлчилгээнээс гадна нягтлан бодох
бүртгэлийн ажиллагааг хэсэгчлэн гүйцэтгэх үйлчилгээг ч бид үйлчлүүлэгчиддээ санал
болгодог юм.
- Татварын хяналт шалгалтанд төлөөлөх
Манай мэргэжилтнүүд татварын төрөл бүрийн хяналт шалгалт болон нийгмийн
даатгалын шалгалтанд үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг дээд
хэмжээнд хамгаалан төлөөлөн оролцдог. Бид мэргэжлийн ур чадвар, ажлын
туршлагандаа түшиглэн шалгагч байгууллагатай нягт холбоотой ажиллаж, гарч болох
эрсдлийг багасгахад шаардах нотлох баримт болон үйлчлүүлэгчийн талд эерэгээр
шийдвэрлэж болох хуулийн боломжийг хугацаа алдалгүй тодорхойлж бодитой ажлын
үр дүнг бий болгохыг зорьдог.
Дадлага олгох сургалт Мэргэжлийн нягтлан бодогч болон нярав, мэргэжлээсээ хөндийрсөн санхүүч, их дээд сургуулийн оюутан болон тайлан гаргах мэдлэг эзэмшихийг хүссэн хүн бүхэнд санхүү, татварын тайлан гаргах мэдлэг олгоно.
Тун удахгүй